Хангайн тусгай хамгаалалттай газрууд

Санал зөвлөмж

Зургийн цомог

GIZ

GIZ

GIZ

GIZ

GIZ

GIZ

GIZ

GIZ

GIZ

GIZ

GIZ

GIZ

GIZ

GIZ

GIZ

GIZ

GIZ

GIZ

GIZ

GIZ

GIZ

GIZ

GIZ

GIZ

Танилцуулга

Монгол орны төв хэсэгт орших Хангайн Нуруу нь өтгөн их ой, өндөр уулсын экосистем бүхий биологийн төрөл зүйлээр элбэг, байгалийн баялгийн арвин их нөөцтэй нутаг юм. Хангайн нурууны үзэсгэлэнт байгаль, хүн малын ундны эх үүсвэр болсон гол нууруудыг даган нүүдэлчин ард түмэн хэдэн зууны турш нутагласаар ирсэн. Эндхийн хөшөө дурсгалууд нь энэ нутгийг Монгол орны эртний түүх, соёлын чухал нутаг болохыг гэрчлэн дурайх бөгөөд өдгөө олон улсын ач холбогдол бүхий археологи судлалын нэг чухал нутаг болжээ. Хангай нутагт сүсэг бишрэлтэн, ард иргэд цуглан тахин шүтэж, эрч хүчээ сэргээдэг онгон тагшин, тахилгат уулс олон. Үзэсгэлэнт байгаль, байгалийн арвин их нөөц баялаг, биологийн төрөл зүйл, түүх соёлын үнэт өв зэрэг нь эрт дээр үеэс чухал ач холбогдолтой байсаар ирсэн бөгөөд өнөө ч үнэ цэнээ алдаагүй байна. Биологийн төрөл зүйл, түүх, соёлын үнэт дурсгалыг хойч үедээ хадгалан авч үлдэх зорилгоор Хангайн Нуруунд хэд хэдэн газрыг тусгай хамгаалалтад авсан. Орхоны Хөндийн Байгалийн Цогцолборт Газар (БЦГ), Хангай Нурууны БЦГ, Тарвагатайн Нурууны БЦГ, Отгонтэнгэрийн Дархан Цаазат Газар нь дөрвөн аймгийн нутгийг хамарсан бөгөөд эдгээрийн менежментийг 5 Хамгаалалтын Захиргаа хариуцан хэрэгжүүлдэг.

Байгаль орчны зөвлөлийн үйл ажиллагаа

 Хангайн нурууны байгаль орчны нэгдсэн зөвлөлийг 2011 оны 03 дугаар сарын 24- ний өдрийн анхдугаар хуралдаанаас баталсан “Хангайн нуруу байгаль орчны нэгдсэн менежментийн 2011 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний дагуу аймгийн “Байгаль орчны зөвлөлийг байгуулж байгаль хамгаалах хавар, намрын сарын аяны хүрээнд төлөвлөгөө гарган ажиллалаа. 

Хангай нурууны ТХГ-уудын менежментийн төлөвлөгөө

Хангай Нурууны тусгай хамгаалалттай газрын 5 Захиргаад өөрсдийн менежментийн төлөвлөгөө (МТ)-г тус бүрдээ боловсруулахын зэрэгцээ энэ талаар санал бодлоо солилцож, тогтмол хамтран ажиллаж байна. 

Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа

Отгонтэнгэрийн ТХГ-ын менежментийн төлөвлөгөөг (2010-2014) ГТХАН-ийн хөтөлбөрийн дэмжлэгээр боловсруулж танилцуулах шатандаа явж байна. Байгаль хамгаалагчийн хяналтыг тогтмолжуулах, сурталчилгааны ажлыг сайжруулах зорилгоор Отгонтэнгэрийн ДЦГ-ын богдын голд хяналтын постыг барьж тохижуулав.